МАН-ын Их хурал хойшилж, МАХН дагаар орж мэдэх нь

У.Хүрэлсүх хөдөлж эхэллээ. Ирэх сарын 1-нд товлосон Намын их хурлыг хойшлуулав. Шалтгаан нь цар тахал. Хугацаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа. Хурал товлосон хугацаандаа болсон бол У.Хүрэлсүх намын даргын тамгаа Л.Оюун-Эрдэнэд шилжүүлэх байлаа. Ингэснээр У.Хүрэлсүх жинхэнэ утгаараа сул гишүүн болох байв. Гэхдээ ийм өдөр ирэхгүй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ч, У.Хүрэлсүх ч мэдэж байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ биш У.Хүрэлсүх намын 100-н жилийн ойн илтгэлийг өдөр шөнөгүй бэлдэж, толины өмнө эргэлдсэн хэрэг. Амаржсан эх нярайд хүнлэг бус хандсан гэх далимаар У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон. Гадныханд гоё, монголчуудад жүжигчин гэгдсэн тэрбээр хэцүү цагт иргэдээ хаяад зугтсан “хурандаа”. Мөрдэсээ хуулж халаасандаа хийн арилсан тэр дөрвөн сарын дараа … Continue reading МАН-ын Их хурал хойшилж, МАХН дагаар орж мэдэх нь